Цаг агаар

Monday, September 5, 2016

Лекц№2

ҮЙЛДЛИЙН СИСТЕМ
Үйлдлийн систем гэдэг нь компьютер дээр ажилладаг хамгийн чухал програм. Өөрөөр хэлбэл компьютерийг асаах үед хамгийн эхэнд ажиллаж, бусад програмуудыг удирддаг.  Хэрэв таны компьютерт үйлдлийн систем байхгүй бол компьютер болон бусад програмуудыг та ашиглах боломжгүй.  Үйлдлийн систем нь Windows XP, Windows Vista, Windows 7, Windows 8, Windows 10 гэх мэт олон төрөл байдаг. Мөн Apple компаний Mac OS X-ийг сүүлийн үед өргөн ашиглаж байна.
Үйлдлийн системүүдийн хэрэглээ
Өнөөгийн мэдээлэл технологийн эрин үед бид зөвхөн техник хангамжийн шинэчлэлт, хөгжлийг мэдэх нь хангалттай бус юм. Учир нь үйлдлийн систем нь хэрэглэгчийг, компьютерын төхөөрөмжүүдтэй ажиллах процессын талаарх нэгд нэгэнгүй мэдээллээс халхалж өгдөг ба энэ процессыг гүйцэлдүүлэх нүсэр ажлаас таныг чөлөөлж өгдөг. Компьютер нь үйлдлийн системгүйгээр зүгээр л төмөр, хөнгөн цагаан, хуванцарын цуглуулга болно. Иймээс үйлдлийн системүүдийн давуу, сул тал болон сүүлийн үеийн хувилбаруудын талаарх мэдээллийг хүргэе.
Үйлдлийн системүүдийн төрөл
·         DOS
·         Windows
·         OS/2
·         Unix
·         Linux
·         Mac OS
·         Palm OS
Эдгээрээс хамгийн өргөн хэрэглэгддэг нь MicroSoft corporation-ийн WINDOWS үйлдлийн систем юм. Бидний ихэнх нь энэхүү үйлдлийн системтэй амьдралынхаа ихэнх цагийг өнгөрөөдөг гэдэгт итгэлтэй байна. Анх 1975 онд Билл Гейтс, Полом Аллен нар хамтран компаниа байгуулжээ. "MicroSoft" компанийн хамгийн сүүлийн хувилбар нь "Windows 8" юм. Бүхэл бүтэн 1'240'000'000 цаг туршигдсаны эцэст "Windows 8" албан ёсоор нээлтээ хийсэн. Энэхүү систем нь компьютер, планшет, смартфонд зориулсан дэлхийн анхны нэгдмэл систем юм. Start-цэснээс эхлээд бүх өнгө загвар нь гайхалтай болж шинэчлэгдсэн бөгөөд илүү шинэлэг, уян хатан, төгс хурдан ажиллагаа гэх мэт маш олон зүйлийг багтаасан байна.
Windows үйлдлийн системийн давуу талууд
·         Хэрэглэхэд хялбар
·         Илүү хурдан асалт
·         Бусад техник тєхєєрємжүүдтэй хамгийн сайн зохицох чадвартай
·         Системийн нийт хэмжээ нь харьцангуй бага
·         Touchscreen-д зориулагдсан байдал
·         Баттерей удаан барилт
·         Янз бүрийн нягтрал бүхий дэлгэцэнд тохирох
·         Хичнээн ч тооны CPU дээр ажиллах чадвар
·         Windows 7 -н бүхий л дагалдах хэрэгсэлтэй холбогдох боломж
·         Өөртөө Office 2013 -г агуулсан
Мэдрэгчтэй дэлгэц бүхий төхөөрөмжүүдэд зориулж хурууны товшилтыг мэдрэх шинэ технологийг ашигласан бөгөөд дэлгэц нэг түвшинд хязгаарлагдахгүй байх бөгөөд хуруугаараа гулсуулж цонхыг үргэлжлүүлж болох юм. Шинэхэн үйлдлийн системд хэрэглэгчид өдөр тутамд хэрэгтэй имэйл шалгах, хуанли хөтлөх, хэрэглэгчийн нэрс, зурвас илгээх, зураг болон видео үзэх дээрээс нь онлайн апп худалдаа хийх Skydrive зургийг суулгаж өгсөн. Нэмж хэлэхэд шинэ систем шүүмжлэгчдээс боломжийн гэсэн үнэлгээг авсан. Ямар ч тєхєєрємжийн Windows орчны програм нь хялбархан олддог. “MicroSoft Windows” үйлдлийн системийн “Windows 8” нилээд хурдан ажиллагаатай ба нэмэлт програмууд нэг их шаардлагагүй. Сул тал гэвэл хамгаалалтын асуудал юм. Хэрэв сүлжээнд чухал өгөгдлийг ашиглавал хакерууд түүнд нэвтэрч өгөгдлийг хулгайлах магадлал өндөр.
LINUX
Персонал компьютерт зориулсан үнэгүй үйлдлийн систем юм. Linux-н Kernel (үйлдлийн системийн гол хэсэг нь юм) -г Linus Torvalds гэдэг Финлянд хүн анх зохиож, дараа нь GNU төслийн Free Software Foundation буюу үнэгүй программ хангамжийн сан-гийн гишүүдтэй хамтран бүрэн төгс үйлдлийн системийг гаргасан.
Linux системийн давуу талууд
·         Үнэ төлбөргүй
·         Вирүстдэггүй
·         Хамгаалалт арай илүү сайтай, алдаа багатай
·         Бараг бүх эд ангийг ямар нэгэн драйвер суулгалгүй шууд таньдаг
·         Сонголт ихтэй олон янзын хувилбарууд байдаг
·         Эх кодыг ашиглан уг үйлдлийн системийг өөрийн хүссэнээр өөрчилж, хөгжүүлэх боломжтой
·         Ихэнх тархацуудад шинэчлэлт илүү хурдан явагддаг
·         Амьд сиди
·         Өөрийн хувьд төгс төгөлдрийг бүтээх боломж
·         Энгийн хэрэглэгчид шууд өөрөө форматлаж суулгаж хэрэглэх боломж илүү
Монголчууд бидний хувьд байнга хууль бус үйлдлийн систем, програмууд суулгаж, эвдэж хэрэглэдэг. Үүнийгээ дагаад байнга вирустэх, эвдрэх, удаан болох, гацах асуудалтай байдаг. Тиймээс нээлттэй эхийн Linux үйлдлийн систем тохиромжтой юм. Энэ нь хамгаалалт арай илүү сайтай, алдаа багатай байдаг. Хөгжүүлэгчид нь ихэвчлэн хакерууд өөрсдөө байдаг, соорс код нь ил учир маш олон програмист сайн дураараа хянаж алдаануудыг олж байдаг бол Windows-н кодыг зөвхөн ажилчид нь, зөвшөөрдөгдсөн цөөхөн хүн хянадаг болохоор дараа нь алдаа гарах магадлалтай байдаг. Хэрвээ хэрэглэгч та өөрөө мэдлэг сайтай бол Linux үйлдлийн системийг хэрэглэх нь зүйтэй. Учир нь дураараа өөрийн хэрэглээнд тааруулан хэрэглэх, тохируулах боломжтой нь юм. Нээлттэй-эхийн програм хангамж нь ижил төрлийн хаалттай бүтээгдэхүүнүүдийг бодвол илүү бага санах ой болон хүч шаарддаг, хэрэв Windows 3-4 жилд төхөөрөмжийг шинэчлэхийг шаарддаг бол линукс нь 6-8 жил шаардах юм байна.
MAC OS
Mac OS нь Apple Macintosh төрлийн бүх компьютерт зориулсан үйлдлийн систем юм. Энэ үйлдлийн системийг АНУ болон Япон улсад түгээмэл хэрэглэдэг. Макинтошийн анхны үйлдлийн систем нь Apple DOS байсан бөгөөд нэг удаад зөвхөн ганц үйлдлийг гүйцэтгэх чадалтай байлаа. Шинээр гарсан хамгийн сүүлийн хувилбар нь "OS X Mountain Lion" юм. Энэхүү сүүлийн хувилбар нь 200 орчим шинэ хэрэгсэл, програм хангамж нэмэгдсэн байна.
“OS X Mountain Lion” үйлдлийн системийн давуу талууд
·         Хэрэглэхэд хялбар
·         Энгийн ойлгомжтой
·         Хурдан ажиллагаатай
·         Хүчирхэг хэрэглүүрүүд, программуудтай
·         Вирустэх, гацаж доголдох зэрэг асуудлуудыг үүсгэдэггүй.
“Apple”-ийн үйлдлийн систем нь ажиллахад илүү хялбар. Жишээ нь: “Start” цэсний оронд “Finder” цэсийг санал болгосон ба “Iphone”, “Mail”, “Garage Band”, “iMovie”, зэрэг гарын доор хэрэгцээт аппликэйшнийг суулгасан байдаг. Энэ хэдийгээр “Windows” үйлдлийн системд ч гэсэн байдаг боловч арай учир дутагдалтай юм.
Эцэст нь танд өөрийн хэрэгцээ, шаардлагадаа тохируулан үйлдлийн системээ сонгон ашиглахад хувь нэмэр болсон гэдэгт итгэж байна.
Цонх зөөх
Тухайн цонхыг зөөхийн тулд цонхны дээд хэсэгт байгаа сул зайн дээр хулганы зүүн товчийг дарсан хэвээр хулганыг шилжүүлнэ. Энэ хэсгийг Title Bar гэж нэрлэдэг. Title Bar дээр дарсан хэвээр хулганыг шилжүүлэхэд цонх түүнийг даган дэлгэцэн дээр шилжинэ. Хулганы товчийг сулласны дараа /дарахаа болих/ цонх тухайн шилжүүлсэн байрлал дээр ирнэ.
http://ict.edu.mn/uploaded/file_manager/images/w6.png
Чирэх болон суллах /Drag and Drop/
Өмнөх жишээнд дурдсан хулганы зүүн товчийг дарсан байдлыг хадгалан хулганыг шилжүүлэх үйлдлийг чирэх /dragging, drag/,харин хулганын товчийг дарах байдлыг болих үйлдлийг суллах /drop/ гэж нэрлэдэг.
Сонгох /Select/
Бид тухайн үйлдлийн систем дээр ажиллах үед байнга ямар нэг зүйлийг сонгож, тухайн сонгогдсон зүйл дээр үйлдэл хийдэг. Өөрөөр хэлбэл та сонирхсон зүйлээ юу болохыг үйлдлийн системд хэлэхийн тулд эхлээд сонгох хэрэгтэй. Харин дараа нь түүн дээр тодорхой үйлдлүүдийг хийнэ гэсэн үг юм. Жишээ нь: Таны хатуу дискэн дээр байрлаж байгаа файлыг нэг байрлалаас нөгөө рүү зөөхийн тулд та эхлээд тухайн файлыг сонгож, дараа нь түүнийг зөөнө.
Нэг товших, хоёр товших  /Single clicking, double clicking/
Ихэвчлэн ямар нэг зүйлийг сонгох үед тухайн зүйл дээрээ хулганы сумыг байрлуулан зүүн товчийг нэг товшино. Харин та сонгосон ямар нэг зүйлээ ажиллуулах эсвэл нээхийн тулд түүн дээр хулганы сумыг байрлуулан зүүн товчийг ойрхон 2 удаа товших хэрэгтэй.
Цонхны хэмжээг өөрчлөх
Цонхны зүүн талын ирмэгт хулганы заагчийг байрлуулахад хулганы заагчийн хэлбэр 2 талдаа сумтай хөндлөн шулуун болж өөрчлөгдөнө. Ингэж хэлбэр нь өөрчлөгдөх үед хулганыг зүүн эсвэл баруун чиглэлд чирснээр цонхыг нарийн эсвэл өргөн болгоно. Хулганы товчийг суллах үед цонхны хэмжээ хулганыг аль чиглэлд шилжүүлснээс хамааран өргөн эсвэл нарийн болж өөрчлөгдсөн байна. Энэ үйлдлийг цонхны баруун талын ирмэгт хулганы заагчийг байрлуулан хийж болно.
Дээрхийн адил цонхны дээд эсвэл доод талын ирмэгт хулганы заагчийг байрлуулан цонхны хэмжээг өндөрсгөж эсвэл намсгаж болно.
Цонхны хэмжээг максимум болгох
  • Ямар ч цонхны баруун дээд буланд дараах гурван товч байна.

  • Хэрэв та хулганы заагчийг гурван товчны голын товч дээр байрлуулбал уг тэмдгийн тайлбар болох Maximize гэсэн үг харагдана.

  • Энэхүү товчийг Maximize гэж нэрлэх ба уг товч дээр хулганы заагчийг байрлуулах зүүн товчийг нэг дарахад цонх дэлгэц дүүргэн, хамгийн том хэмжээнд шилжинэ. Цонх хамгийн том хэмжээнд шилжсэний дараа дахин хулганы заагчийг голын товчин дээр байрлуулвал Restore down гэсэн тайлбар гарна.

  • Цонх хамгийн том хэмжээнд шилжсэний дараа энэхүү голын товч дээр дарвал цонх анхны хэмжээндээ буцаж шилжинэ. /хамгийн том хэмжээнд шилжихээс өмнө байсан хэмжээнд/
Цонхны хэмжээг минимум болгох
  • Та хулганы заагчийг гурван товчны эхний товч дээр байрлуулбал, түүнийг Minimize  гэж нэрлэдэг болохыг харна.

  • Хэрэв уг товч дээр дарвал цонх дэлгэц дээр харагдахгүй, дэлгэцийн доор хөндлөн байрлах Taskbar  буюу ажлын мөр хэмээн нэрлэх хэсэгт минимум хэлбэрт шилжин, байршсан байна. 

  • Taskbar-т байрлах минимум хэмжээнд шилжсэн цонх дээр хулганы заагчийг байрлуулан зүүн товчийг нэг дарахад цонх дахин дэлгэц дээр гарч ирнэ.
Цонхыг хаах
  • Хулганын заагчийг гурван товчны сүүлийн товч дээр байрлуулахад, Close гэсэн тайлбар гарна.


 Start товч

Дэлгэцийн зүүн доод буланд байрлах дугуй хэлбэртэй товчийг Start товч гэж нэрлэдэг.
           
Start цэс
Start товч дээр дарахад Start цэс дэлгэцэнд дараах байдалтай харагдана. Энэ цэс нь таны ажиллуулж болох бүх програмуудын жагсаалтыг агуулж байдаг.

Зөвлөгөө: Start цэсийг дэлгэцэнд гаргахын тулд компьютерийн гар дээр байрлах Windows товчийг дарж болно. Компьютерийн гар бүр энэ товчийг агуулдаггүй ч ихэнх гар дээр байдаг.
Start цэсийг ашиглан програм ажиллуулах
  • Start цэсийг нээж, All programs-г сонго.
     
  • Жагсаалтаас  Accessories гэсэн үгийг хайж олоод, түүн дээр дарахад цэс дараах байдалтай өөрчлөгдөнө.  Notepadпрограмыг сонгож, дарснаар програмыг ажиллуулна.


  • програмыг хаахын тулд цонхны баруун дээд буланд байрлах хаах товчийг дарна.
Windows үйлдлийн системийг унтраах
  • Компьютерийг унтраахын тулд Start цэсийг нээж, Shut down товч дээр дарна. Хэсэг хугацааны дараа таны компьютер унтарна. 
      

Windows 7 Desktop

Desktop гэж юу вэ?
Компьютер асах үед та дэлгэц дээр байгаа файл, програм зэргийг дүрслэн үзүүлсэн жижиг дүрснүүдийг /icon/ олж харах болно. Эдгээрийг бид цаашид icon гэж ярих болно. Windows үйлдлийн систем ассаны дараа гарч ирэх дэлгэцийг desktop гэнэ. Энэ нь iconгэж нэрлэгдэх жижиг зурагнуудаас гадна дэлгэцийн бусад элементүүдийг агуулна.
Дэлгэц дээр байрлах дүрснүүд /Desktop icons/
 Windows үйлдлийн системийн дэлгэц дээр байгаа жижиг дүрснүүд нь уг системийг суулгах үед хэрэглэгчийн өөрт тохируулан өөрчилсөн байдлаас хамааран компьютер бүр дээр ялгаатай байж болно. Та дэлгэц дээр icon зөөж, нэмж, устгаж болно. Ерөнхийдөө дэлгэц нь дараах байдалтай харагддаг.
                
Дэлгэц дээрх icon-уудыг зөөх
  •  Хулганы заагчийг Recycle Bin icon дээр байрлуулан, хулганы зүүн товчин дээр дарах ба дарсан хэвээр дэлгэцийн өөр байрлалд хулганы заагчийг шилжүүлэн, хулганы товчийг суллах үед уг icon өөр байрлалд шилжинэ.
                http://ict.edu.mn/uploaded/file_manager/images/w19.png
  • Уг үйлдлээр дэлгэц дээрх бусад бүх icon-г зөөж болно.
Recycle Bin : Компьютераас устгагдсан файл энэхүү хавтас рүү илгээгддэг. Шаардлагатай үед Recycle Bin дотор байгаа файл, хавтсыг сэргээх (Restore), устгах (Empty Recycle Bin) боломжтой.
My Computer  – уг компьютерийн хадгалах төхөөрөмжийн жагсаалтыг гаргаж, цаашид идэвхтэй хадгалах төхөөрөмжид байгаа файл, хавтастай ажиллах боломжийг олгоно. Мөн дотоод сүлжээнд хандаж болдог.
My Documents  нь хэрэглэгчийн үүсгэсэн файл, хавтсанд хурдан хандах боломжийг олгоно.
Internet Explorer  дүрс нь зууч програмыг ажиллуулан, интернэтэд аялах боломжийг олгоно.
My Network Places нь компьютерийг гадаад, дотоод сүлжээнд холбох тохиргоо хийх боломжийг олгоно.
Desktop-т (Зураг 8) байрлах дурын дүрс дээр хулганы заагчийг байрлуулан чирэх аргаар зөөж байрлалыг нь өөрчилж болно. Харин програмыг нь ажиллуулах бол хулганы заагчийг дүрс дээр байрлуулан хос даралт хийнэ. Жишээ нь: My Computer дүрсэн дээр хулганы заагчийг байрлуулан хос даралт хийхэд My Computer програмын цонх нээгдэнэ.

Windows Taskbar
 Windows Taskbar нь дэлгэцийн доор хөндлөн байрлаж буй хэсэг юм. Үүнийг ажлын мөр гэж нэрлэдэг. Энэ нь Start товч болон баруун доод буланд байрлах цаг, мөн ажиллаж буй програмуудын icon зэрэг олон чухал зүйлсийг агуулдаг.
                
Нуугдмал icon-уудыг харах
  •  Windows Taskbar-н баруун талд Show Hidden icon хэрэгсэл байрлана.
              
  • Энэ хэрэгсэл дээр дарснаар та нуугдмал icon-уудыг харах боломжтой.
                
  • Энэхүү хэрэгсэл нь цөөн хэрэглэгддэг icon-уудад  хандах боломжийг танд олгохоос гадна бүх icon-ууд Taskbar дээр зэрэгцэн байрлахгүй байхаар цэгцэлж өгдөг.

Control panel цэсний тухай
Accessibility options
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан нэмэлт цэс...
Add hardware
Шинэ төхөөрөмж компьютерт суулгахдаа үйлдлийн системп таниулах цэс.
Add or remove programs
Шинэ програм суулгах болоэ суулгасан програмийг устгах цэс
Administrative tools
Үйлдлийн системийн эзэмшигчид зориулсан тусгай түвшиний цэс
Automatic updates
Үйлдлийн систем шинэчлэлээ өөрөө хийх тохируулгыг хийх цэс
Date and time
Үйлдлийн систем дэх он сар өдөр цаг, түүнийг тохируулах
Display
Дэлгэцийн screensaver, wallpaper, болон үзэгдэх байдлыг өөрчлөх цэс
Folder options
Хавтасны зохион байгуулалтыг хийх цэс
Fonts
Үйлдлийн систем дэх бүх үсгийн фонт /шрифт/ ийг тохируулах
Game controllers
Суугдсан бүх тоглоомыг тодорхой түвшинд тохируудан хянах
Internet options
Интернэтийн холболтын ерөнхий цэс. Үндсэн броузерийг сонгох гэх мэт...
Keyboard
Гарын товчдуур хоорондын хүлээж авах хурд зэрэгийг тохируулах цэс
Mouse
Хулганы товчлуурын байрыг солих, мэдрэмтгий чанарыг сайжруулах гэх мэт
Дотоод сүлжээ болон интернэтэд холбогдох, түүний төрөлийг сонгох
Network setup wizard
Дотоод сүлжээ байгуулах хөтөлбөр
Phone and modem options
Холбогдсон модем болон утасны тохиргоо
Power options
Эрчим хүчний ашиглалатын хувиарлалт, мөн бусад эх үүсвэрээс эрчим хүч хэрэглэх цэс
Printers and faxes
Үйлдлийн системд бүртгэлтэй хэвлэгч болон факсийн аппаратыг тохируулах
Regional and language options
Бүс бүслүүрийн болон хэлийн тохиргоо хийх цэс
Scanners and cameras
Түгээмэл камер болон скайннерийн бэлэн суулгац болон бусад цэснүүд
Scheduled tasks
Үйлдлийн системд цагчилсан үүрэг өгөх түүнийг удирдах
Security center
Үйлдлийн системийн аюулгүй байдлыг хянах тогтолцоо
Sounds and audio devices
Дуу авианы техник хангамжийг үйлдлийн системд таниулах түүнийг хянах
Speech
Дуу авианы бүрэн ажиллагааг хянах зориулалттай програм
System
Үйлдлийн систем болон техник хангамжийн мэдээлэл зарим тохиргоо
Taskbar and start menu
Старт цэс болон таскбарыг хянах зохион байгуулах цэс
User account
Network connectionsҮйлдлийн системийг нэгээс олон хэрэглэгчид хэрэглэж болох ба түүнийг зохион байгуулах цэс
Windows firewall
Үйлдлийн системийг интернэтээс хамгаалах хориг тавих цэс
Wireless network setup wizard

Утасгүй холбооны сүлжээг суулгах түүнийг тохируулах цэс

No comments:

Post a Comment