Цаг агаар

Sunday, November 30, 2014

Үйлдлийн системийн тухай

Үйлдлийн систем
1.Үйлдлийн системийн тухай ерөнхий ойлголт. Үйлдлийн системийн бүтэц бүрэлдэхүүн, тэдгээрийн гүйцэтгэх үүрэг
Үйлдлийн систем гэдэг нь хэрэглэгч ба компьютер хоёрыг холбодог бүхэл цогц программууд юм. Энэ нь дараах 6 үндсэн үүрэгтэй.
• Микропроцессорын ажиллагааг зохицуулах
• Санах ойн үйл ажиллагааг зохицуулах
• Гадаад төхөөрөмжүүдийн ажиллагааг зохицуулах
• Мэдээлэл хадгалах, өгөгдөлд хандах зэрэг үйл ажиллагааг зохицуулах
• Хэрэглэгчтэй холбогдох үйл явцыг зохицуулах
• Компьютерийн программуудтай холбогдон, биелүүлэх явцыг зохицуулах
Boot буюу комюьтерийг эхлүүлдэг програмыг уншиж дууссаны дараа үйлдлийн систем ажилладаг. Үйлдлийн систем нь бусад хэрэглээний програмыг ажиллуулахад гол үүрэг гүйцэтгэдэг. Үйлдлийн систем нь санах ой руу ачаалдаг бөгөөд компьтерийн хүчин чадлыг зохицуулж, хувиарлахаас гадна компьютерийн гарнаас өгөгдсөн \ команд \ мэдээллийг дэлгэцрүү илгээх, дискэн дээр файл болон директоруудыг хадгалах мөн дагалдах төхөөрөмжүүд болох принтер, хулгана, гар, уян болон хатуу дискний үйл ажиллгааг зохицуулдаг.
Компьютерийн техник хангамжийг зохистой хэрэглэх.
1. Техник хангамж – өгөгдөлд үндсэн боловсруулалт хийх бололцоогоор хангаж өгнө. (CPU, memory, I/O devices).
2. Үйлдлийн систем – олон хэрэглэгчид системрүү зэрэг хандаж чадахуйц нөхцлийг олгох, ачааллыг нь зохицуулж өгөх, системийн нууцлал нь маш сайн байх зэрэг шаардлагуудыг хангасан байна.
3. Хэрэглээний программ – хэрэглэгчийн тодорхой шаардлагуудад нийцсэн, компьютер дээр ажиллах боломжтой программ юм. (compilers, db systems, video games, business programs)
4. Хэрэглэгчид (people, machines, other computers)

Системийн програм хангамж
Системийн програм хангамж нь компьютерийг эхлүүлж, бусад хэрэглээний програм хангамжийг ажиллахад бэлэн болгодгоос гадна компьютерт өгөгдсөн командыг гүйцэтгэх, принтер, гар, уян диск зэрэг дагалдах төхөөрөмжүүдийн ажиллагааг зохицуулдаг.
Системийн програм хангамжгүйгээр хэрэглээний програм ажиллах боломжгүй. Ийм учраас системийн програм хангамж нь компьютерийн гол үндэс суурь нь болдог. Системийн програм хангамж нь 3 хэсгээс бүрддэг:
• Үйлдлийн систем,
• Утилит програмууд,
• Програм хөрвүүлэгч
Boot буюу компьютерийг эхлүүлдэг програмыг уншиж дууссаны дараа ажилладаг үйлдлийн систем нь бусад хэрэглээний програмыг ажиллуулахад гол үүрэг гүйцэтгэдэг.
Үйлдлийн систем нь санах ой руу ачаалагддаг бөгөөд компьютерийн хүчин чадлыг зохицуулж, хувиарлахаас гадна компьютерийн гарнаас өгөгдсөн командыг дэлгэц рүү илгээх, дискэн дээр файл болон директорууд(хавтас)-ыг хадгалах мөн дагалдах төхөөрөмжүүд болох принтер, хулгана, уян болон хатуу дискний ажиллагааг хянадаг.
Томоохон систем дээр үйлдлийн систем нь хэрэглэгчдэд нэг нь бусдын хийж буй үйлдэлд нөлөөлөхгүйгээр систем рүү зэрэг хандаж чадахуйц нөхцлийг олгож, ачааллыг нь зохицуулж өгдөг. Мөн үйлдлийн системийн нууцлал нь маш сайн байх шаардлагатай байдаг.
Үйлдлийн системүүдийн төрөл: DOS, Windows, OS/2, Unix, Linux, Mac OS, Sun OS, Palm OS.
Disk Operating System нь персонал компьютерт зориулж гаргасан, компьютер хэрэглэгчдийн дунд өргөн тархсан анхны үйлдлийн систем байв. Персонал компьютер гарахаас өмнө Bill Gates IBM компьютерт зориулж DOS үйлдлийн системийг гаргасан бөгөөд энэ үйлдлийн системийнхээ эрхийг Microsoft корпорацийн дор аваад нэрийг MS-DOS гэж өөрчилсөн.
Персонал компьютерт зориулсан учраас анхны нэр нь PC-DOS буюу Personal Computer Disk Operating System гэж байв. DOS нь графикан бус, командын горимын үйлдлийн систем юм. Командыг prompt буюу командын мөрнөөс оруулдаг
Үйлдлийн системийг доорх төрлүүдээр ангилдаг:
• Multitasking- Олон төрлийн програмуудыг нэгэн зэрэг ажиллуулахад аль програм нь ямар горимоор хэдий хэрийн хугацаанд ажиллахыг үйлдлийн систем зохицуулдаг.
• Multiuser- Нэгэн зэрэг олон хэрэглэгч хандаж ажиллах. Зарим үйлдлийн систем нь мянга мянган хэрэглэгч зэрэг хандаж чадахуйц боломжтой байдаг.
• Multiprocessing - Нэгээс дээш тооны процессор дээр ажиллаж чадахуйц
• Multithreading - Нэг програм дээр олон талаас нь зэрэг ажиллах боломж.
• Үйлдлийн системүүдийн төрөл:
- DOS, Windows, OS/2, Unix, Linux, Mac OS, Sun OS, Palm OS.
• Disk Operating System нь персонал компьютерт зориулж гаргасан, компьютер хэрэглэгчдийн дунд өргөн тархсан анхны үйлдлийн систем байв. Персонал компьютер гарахаас өмнө Bill Gates IBM компьютерт зориулж DOS үйлдлийн системийг гаргасан бөгөөд энэ үйлдлийн системийнхээ эрхийг Microsoft корпорацийн дор аваад нэрийг MS-DOS гэж өөрчилсөн.
Персонал компьютерт зориулсан учраас анхны нэр нь PC-DOS буюу Personal Computer Disk Operating System гэж байв. DOS нь графикан бус, командын горимын үйлдлийн систем юм. Командыг prompt буюу командын мөрнөөс оруулдаг
2.Санах ойн зохион байгуулалт
Санах ой нь персонал компьютерийн микропроцессор өгөгдөлд богино хугацаанд хүрэх, командыг түргэн гүйцэтгэх үүрэг бүхий микросхем юм. Энэ нь персонал компьютерийн хурд, хүчин чадлыг тодорхойлох бас нэгэнчухал үзүүлэлт болдог.

Санах байгууламж нь дотоод, гадаад гэсэн хоёр янз байдаг.
Дотоод санах байгууламж:
ROM - тогтмол санах ой (PROM, EPROM)
RAM-нэмэлт, үндсэн, өргөтгөсөн.
Кеш - процессорт зориулагдсан санах ой
Гадаад санах байгууламж:
Диск / уян, хатуу /
Соронзон
Оптик диск
RAM (Random Access Memory)
Персонал компьютер ажиллаж байх үед мэдээллийг хаана хадгалах эсвэл хааш нь шилжүүлэх зэргийг RAM буюу
шуурхай санах ой зохицуулж байдаг.RAM нь процессороос өгсөн командын дагуу өгөгдлийг асар хурдан хугацаанд
уян болон хатуу диск рүү бичих эсвэл эдгээрээс болон CDROM-с уншдаг.
RAM-д хадгалагдаж байгаа эдгээр мэдээллүүд хэт ихэссэн өөрөөр хэлбэл түүний багтаамжаас хэтэрсэн тохиолдолд
хатуу дискэн дээр бичилт хийдэг ба үүнийг virtual memory гэнэ.
ROM (Read Only Memory)
Тогтмол санах ой руу өгөгдлийг бичих боломжгүй зөвхөн уншдаг бөгөөд компьютерийг асаахад ажиллуулдаг boot
программ хадгалагддаг. Түүний RAM-аас ялгагдах гол онцлог нь компьютерийг унтраасан байхад ч өөр дээрх
мэдээллээ алдалгүй хадгалсаар байдагт оршино.
PROM (Programmable read-only memory)
Энэ төрлийн санах ойд программийг хадгалж болох бөгөөд хэрвээ PROM нь ашиглагдаж байвал энэ программийг
устгаж цэвэрлэх боломжгүй зөвхөн өөр тийшээ зөөж хадгалах боломжтой.
EPROM (Erasible programmable read-only memory)
PROM-н нэг төрөл бөгөөд программийг бичиж мөн устгаж болдог. Хэт ягаан туяаны тусламжтайгаар
программийг устгадаг.
Санах ой. RAM , ROM, дээд(upper), өргөтгөсөн (extended), нэмэлт (expanded) санах ойнууд. MS-DOS-ыг дээд санах ойд ачаалах. Резидент ба резидент биш програмууд санах ойд ачаалагдах ба санах ойгоос арчигдах. Санах ой нь үйлдлийн системээс нарийн төвөгтэй удирдлага шаарддаг чухал нөөц юм. Үйлдлийн систем нь ашиглаагүй байгаа шуурхай санах ойн чөлөөтэй байгаа хэсгийг хуваарилдаг. Үйлдлийн систем санах ойн бага хаягууд дээр байрладаг.
Санах ойг удирдах үйлдлийн системийн функцуудыг дурдвал:
• Санах ойн сул чөлөөтэй болон чөлөөгүй байгаа зайг хянах,
• Процессд санах ой гаргаж өгөх,
• Процесс гүйцэтгэгдэж дууссан бол санах ойг чөлөөлөх,
• Бүх процессуудыг үндсэн санах ойд багтаах боломжгүй тохиолдолд процессыг шуурхай санах ойгоос диск руу шахаж байрлуулах,
• Шуурхай санах ойд сул зай гарсан тохиолдолд шахагдсан процессыг буцааж байрлуулах.
Санах төхөөрөмж нь зориулалтаасаа хамаарч үндсэн санах төхөөрөмж болон туслах санах төхөөрөмж гэж хуваагдана

Semiconductor memory - Хагас дамжуулагч санах ой
Санах ойн элементүүдийг өгөгдөл болон инструкциудыг хадгалахад ашиглана. Санах ойн элементийг хагас дамжуулагч санах ой(IC memory-integrated circuit memory) гэж нэрлэдэг.

RAM (Random Access Memory) хагас дамжуулагч санах ой бөгөөд өгөгдлийг бичих болон унших боломжтой. Компьютерийг унтраахад хадгалагдаж байсан өгөгдлүүд устгагдана. Энэ шинж чанарыг энерги-хамаарал (volability) гэж нэрлэдэг. Үндсэн санах ойн RAM-ын нэг хэсэг учраас процессор нь үндсэн санах ойн дурын хаягаас өгөгдлийг унших болон бичих бололцоотой.

RAM-ны ерөнхий ангилал

• DRAM (Dynamic RAM)- хамгийн өргөнөөр хэрэглэгддэг санах ой,
• SRAM (Static RAM) -өргөн хэрэглэгдэггүй.

Эдгээр нь мэдээлэлээ хадгалах байдалаараа хоорондоо ялгарна.
• SRAM нь мэдээлэлээ харьцангуй удаан хугацаанд хадгалж чаддаг,
• DRAM нь секундыг хэдэн сая хуваах багахан агшины дотор л мэдээлэлээ алдчихдаг,
Иймээс DRAM-н мэдээлэлийг нь секундэд хэдэн сая удаа шинэчилэн бичиж байдаг. Yvнээсээ болоод DRAM нь ажиллах хурдаараа SRAM-аа гvйцдэггvй дутагдалтай боловч, vйлдвэрлэхэд ихэд хямдхан энгийн бvтэцтэй гэх мэт давуу талуудаасаа болж єргєнєєр хэрэглэдэг.

DRAM (Dynamic RAM)
DRAM битүүдээр тодорхойлогдох бөгөөд өгөгдлийг хадгалсан эсэх нь конденсатор цэнэглэгдсэн (status “1”) эсвэл цэнэглэгдээгүй (status “0”)-гээс шалгаална. Circuits технологи нь энгийн болон жижиг хэмжээтэй болсноор RAM-ын үнэ хямдарсан байна.
Конденсатор дотор хадгалагдаж байгаа цэнэг нь тодорхой хугацааны дараа алдагддаг ба санах ой тогтсон интервалын дараа дахин цэнэглэгдэж байх ёстой.
DRAM үндсэн санах ойд ашиглагддаг. Принтер болон бусад гадаад төхөөрөмжүүдийн оролт/гаралтын төхөөрөмж нь DRAM-ыг агуулдаг.
• FPM (Fast Page Mode),
• ECC (Error Correcting Code),
• EDO (Extended Data Output),
• SDRAM (Synchronous Dynamic RAM),
• DDR RAM (Double Data Rate RAM),
• RDRAM (Rambus Direct RAM) ,

Санах ойн модуль
• SIMM,
• DIMM,
• SODIMM

RAM-д хадгалагдаж байгаа эдгээр мэдээллүүд хэт ихэссэн өөрөөр хэлбэл түүний багтаамжаас хэтэрсэн тохиолдолд хатуу дискэн дээр бичилт хийдэг ба үүнийг virtual memory гэнэ.

ROM (Read Only Memory)
Тогтмол санах ой руу өгөгдлийг бичих боломжгүй зөвхөн уншдаг бөгөөд компьютерийг асаахад ажиллуулдаг boot програм хадгалагддаг. RAM-аас ялгагдах гол онцлог нь компьютерийг унтраасан байхад ч өөр дээрх мэдээллээ алдалгүй хадгалсаар байдаг. ROM-ыг 3.5 V-ийн зай тэжээж байдаг.
PROM (Programmable read-only memory)
• Энэ төрлийн санах ойд програмыг хадгалж болох,
• PROM нь ашиглагдаж байвал энэ програмыг устгаж цэвэрлэх боломжгүй,
• Програмыг нь хуулж болно.
EPROM (Erasible programmable read-only memory)
• PROM-н нэг төрөл бөгөөд програмыг бичиж мөн устгаж болдог.
• Хэт ягаан туяаны тусламжтайгаар програмыг устгадаг.

EEPROM (Electrically erasable programmable read-only memory)
• PROM-н нэг төрөл бөгөөд цахилгаан цэнэгийн тусламжтайгаар мэдээллийг нь устгах, дахин програмчилж болох нэгэн төрлийн тогтмол санах ой юм.
• Програмчлахын тулд motherboard-с суглах шаардлага байдаггүй.
• Учир нь компьютерт хэрэглэгддэг ердийн хүчдэл түүнийг програмчлахад хангалттай байдаг.
• Жишээ нь BIOS-ын микросхем юм.
Magnetic memory



3.Процесс төлөвлөлт, удирдах

4.Файл системийн зохион байгуулалт
Дискэн дээр програм, тоон өгөгдөл, текст хадгалагдаж болно. Эдгээр мэдээллийг хоорондоо үл хамаарах бүлгүүд болгон хадгалах бөгөөд энэхүү мэдээллүүдийг файл гэнэ. Файл бүр өөрийн оноосон нэртэй байх бөгөөд энэ нэр нь цэгээр тусгаарлагдсан 2 хэсгээс тогтох ба эхний хэсэгт файлын үндсэн нэр дараагийн хэсэгт файлын өрөгтгөл бичигдэнэ. Файлын нэр нь тэмдэгт агуулж болно. Нэг диск буюу катлогт ижил нэртэй файл байж болохгүй, дор хаяж үндсэн нэр өргөтгөлөөрөө ялгаатай байх хэрэгтэй.
Файлын систем:Файлын систем гэдэг нь үйлдлийн системийн нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд диск дээр хадгалагдаж байгаа өгөгдөлтэй ажиллах, хэд хэдэн хэрэглэгч болон процесс файлыг хамтран ашиглах боломжийг олгодог.
Файлын систем гэдэг ойлголт нь доорхи зүйлүүдийг агуулна:
• Диск дээр байрлах бүх файлуудын мэдээлэл;
• Файлуудыг удирдах зориулалт бүхий өгөгдлийн бүтцийн цуглуулга;

Жишээ нь: файлын каталогууд, диск дээрх чөлөөтэй болон ашиглагдаж байгаа зайг хуваарилах таблиц гэх мэт.
Файлуудыг удирдах: Үүсгэх, устгах, унших, бичих, нэрлэх, хайлт хийх гэх мэт файлтай ажиллах үйлдлүүдийг гүйцэтгэх системийн програмын багц хэрэгслүүд байна.
Файлуудын нэр:Файлыг нэр өгөх байдлаар үүсгэдэг. Үйлдлийн системийн хязгаарлалт болох нэрийн урт болон ашиглахыг зөвшөөрсөн тэмдэгтүүдийг бодолцож үзээд файлд тэмдэгт нэр өгдөг. Саяхан болтол файлын нэрийн урт цөөхөн тэмдэгтүүдээр хязгаарлагддаг байсан.
FAT файлын системд нэрийн урт 8.3 (8 тэмдэг нь файлын нэр, 3 тэмдэгт нь файлын өргөтгөл) гэсэн схемтэй байсан бол UNIX System V системд файлын нэр 14-н тэмдэгтээр хязгаарлагдаж байсан байна.
Хэрэглэгчид урт нэртэй файлтай ажиллах нь ашигтай байдаг. Яагаад гэвэл тодорхой хугацааны дараа эргээд тухайн файлтай ажиллах үед нэрээр нь юу агуулж байгааг мэдэх боломжтой юм. Орчин үеийн файлын системүүд урт тэмдэгтүүдээс тогтох нэр ашиглах болсон. Жишээ нь NTFS файлын системд файлын нэр 255 тэмдэгтээс тогтох бололцоотой.
Файлын төрлүүд:Файлын төрлүүд янз бүр байдаг. Энгийн файлууд, тусгай файлууд гэх мэт.
Энгийн файлуудыг текст ба хоёртын файлууд гэж хуваадаг.
1. Текст файлууд нь ASCII кодоор илэрхийлэгдэх тэмдэгт мөрнүүдээс тогтоно. Энэ нь документ файлууд болон програмын кодыг агуулах текст файлууд гэх мэт. Текст файлуудыг экран дээр харах, принтерээр хэвлэх боломжтой.
2. Хоёртын файлууд нь ASCII-кодыг ашигладаггүй харин өөрийн гэсэн дотоод бүтэцтэй байдаг. Жишээ нь програмын объект код, архив файл агуулж болно.
Тусгай зориулалтын файлууд - энэ нь орол-гаралтын төхөөрөмжтэй холбоотой байдаг ба энгийн командын тусламжтай файл унших, бичих гэх мэт оролт-гаралтын үйлдлийг гүйцэтгэх боломжийг хэрэглэгчид олгодог.
Эдгээр командууд нь файлын системийн програмуудаар боловруулагдаад аль нэг шатанд хүсэлтийн гүйцэтгэл нь үйлдлийн системийн тусламжтай тодорхой төхөөрөмжийг удирдах команд болж хувирдаг байна.
Хоорондоо ялгаатай файлын системүүдэд доорх шинж чанар бүхий атрибутуудыг ашигладаг. Үүнд:
 хандахыг зөвшөөрсөн тухай мэдээлэл
 файлд хандах нууц үг
 файлын эзэн, файлыг үүсгэгч
 зөвхөн унших шинж чанар
 нууц файлын шинж чанар
 системийн файлын шинж чанар
 архив файлын шинж чанар
 хоёртын болон тэмдэгт файлын шинж чанар
 түр зуурын файлын шинж чанар
 хандалтыг үл зөвшөөрөх шинж чанар
 бичилтийн урт, файлын бичилт дэх түлхүүр талбар руу заагч,
 түлхүүрийн урт,
 файлын үүссэн, хамгийн сүүлд хандсан болон сүүлд өөрчлөлт оруулсан хугацаа, тухайн үеийн
 файлын хэмжээ, файлын нийт хэмжээ.
Файлын логик зохион байгуулалт
Програм зохиогч логик бичилтүүдээр зохион байгуулагдсан файлын логик бүтэцтэй ажилдаг.
Логик бичилт гэдэг нь гадаад төхөөрөмжтэй өгөгдөл солилцох үед програм зохиогч түүнтэй ажиллаж болох өгөгдлийн хамгийн бага элементийг хэлнэ. Физик түвшинд өгөгдлийг том хэмжээтэй нэгжүүдээр төхөөрөмжтэй солилцох үед ч гэсэн үйлдлийн систем нь програм зохиогчид тухайн файлын дурын логик бичилт руу хандах бололцоог олгодог байна.
Файлын физик зохион байгуулалт ба хаяг:Файлын физик зохион байгуулалт нь диск болон санах ойд файлыг байршуулах дүрмийг дүрслэн харуулж тайлбарлана. Файл нь физик бичилтүүд болох блокуудаас тогтоно. Блок гэдэг нь гадаад төхөөрөмж шуурхай санах ойтой харилцан солилцох үед ашиглах өгөгдлийн хамгийн бага нэгж юм.
Тасралтгүй байршуулалт гэдэг нь физик зохион байгуулалтын энгийн нэг хувилбар бөгөөд файлд дискийн санах ойн дараалсан нэг хэсгийг олгодог байна. Ийм үед файлыг хаяглахын тулд эхний блокийн дугаарыг авахад л хангалттай. Ингэж зохион байгуулах үед 2 янзын дутагдал илэрнэ.
• Нэгдүгээрт, файлыг үүсгэж байх явцад файлын урт тодорхой биш байна. Тэгэхээр хичнээн хэмжээний санах ойг нөөцлөх нь тодорхой биш байна гэсэн үг.
• Хоёрдугаарт, файлыг хэсэгчлэн байрлуулах тул дискийн зарим жижиг хэсгүүд(1 блок хүртэл) ашиглагдахгүй үлдсэнээр дискийн зайг үр ашиггүй ашигладаг дутагдалтай.
Дараагийн физик зохион байгуулалт нь дискийн санах ойн блокуудыг холбоост жагсаалт байдлаар байрлуулах
Энэ аргачлалд блок болгоны эхлэл нь дараагийн блок руу заасан заагчийг агуулдаг. Файлын хаяг нь эхний блокын дугаар байна. Өмнөх аргачлалыг бодвол блок болгон ямар нэгэн файлын холбоост жагсаалттай холбогдсон байх учраас хэсэгчлэн хуваарилах хэрэгцээгүй болсон. Файл үүсэх явцдаа блокуудынхаа тоог нэмэгдүүлэх байдлаар хэмжээгээ өөрчилж болно. Энэ аргачлалын дутагдалтай тал нь гэвэл файлын дурын хэсэг руу чөлөөтэй хандахад хүндрэлтэй юм. Жишээ нь файлын 5 дахь блокыг уншихын тулд эхлээд дараалсан эхний 4-н блокыг унших хэрэгтэй болдог.
MS-DOS үйлдлийн системийн FAT файлын систем холбоостой индекст жагсаалтуудыг ашигладаг юм байна. Блок бүртэй Индекс гэгдэх элемент холбоотой байна. Индексүүд нь дискийн тусгай хэсэгт байрлана (MS-DOS-д энэ нь FAT хүснэгт). Хэрэв ямар нэг блок ямар нэгэн файлд хуваарилагдсан байвал энэ блокын индекс нь дараагийн блокын дугаарыг агуулна.
Ийм физик зохион байгуулалтын үед өмнөх хоёр аргачлалын сайн талуудыг авч үлдсэн ба дутагдалтай талуудыг шийдсэн байна.
• Нэгдүгээрт, файлын дурын хэсэг рүү хандахад индекст блокуудыг уншиж жагсаалтаас хэрэгцээтэй гэсэн блокуудын тоог бодоод өөрийн хэрэгтэй блокын дугаарыг тодорхойлж олно.
• Хоёрдугаарт, файлын өгөгдлүүд блокыг нийтэд нь эзлэх учраас хоёртын зэрэгтэй тэнцэх хэмжээтэй байна.
Файл руу хандах эрх
Файл руу хандах эрхийг тодорхойлно гэдэг нь хэрэглэгч болгонд тухайн файлтай ажиллахад ашиглаж болох үйлдлүүдийг тодорхойлно гэсэн үг юм. Янз бүрийн файлын системүүдэд өөрийн гэсэн файл руу хандах үйлдлүүдийн жагсаалт байж болно.
Энэ жагсаалт нь доорх үйлдлүүдийг агуулж болно. Үүнд: файлыг үүсгэх, файлыг устгах, файлыг нээх, файлыг хаах, файлыг унших, файл руу бичих, файлын нэмэлт, файлд хайлт хийх, файлын атрибутыг харах, файлд шинэ атрибут олгох, файлд дахин нэр өгөх, файлыг гүйцэтгэх, каталог(хавтас)-ийг унших гэх мэт файл болон каталогтой ажиллах операциуд байж болно.
Хандах эрхийг дүрсэлсэн матрицын тусламжтай тухайн файл руу хандах ба багана нь системийн файлуудыг илэрхийлж байгаа бол мөр нь хэрэглэгчдийг илэрхийлнэ. Мөр болон баганын огтлолцол нь зөвшөөрөгдсөн үйлдлүүдийг дүрслэнэ.

Зарим системд хэрэглэгчдийг бүлэглэн хувааж авч үздэг. Нэг бүлэгт харъялагдах хэрэглэгчдэд нэгдсэн хандах эрхийг тодорхойлж өгдөг. Жишээ нь: UNIX үйлдлийн системд хэрэглэгчдийг гурван бүлэгт хувааж авч үздэг. Үүнд: файлын эзэн, тухайн бүлгийн гишүүд, бусад хэрэглэгчид .
Хандах эрхийг тодорхойлох хоёр үндсэн хандлага байдаг:
• Сонголттой хандалт- энэ нь файл болон хэрэглэгч бүрт хандах үйлдлийг(операци) тухайн компьютерийн эзэн тодорхойлно;

• Хамгаалттай хандалт- энэ нь хэрэглэгч ямар бүлэгт хамаарч байгаагаас шалтгаалж хамтран эзэмших нөөц (файлууд байж болно) рүү хандах эрхийг систем олгоно.

No comments:

Post a Comment